Дани улс “Гренландын тусгаар тогтнолын талаар хэлэлцээр хийх боломжгүй" гэж мэдэгдэв

Zuv.mn
3 цаг 4 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп УАЦЭ-тэй хэлэлцээр хийснийхээ дараа Гренланд болон Арктикийн асуудлаар хэлэлцээрийн хүрээ бий болгож чадсан учраас нэр бүхий найман улсад гаалийн татвар ногдуулах бодлоосоо ухарсан талаар бид өнөө өглөө мэдээлсэн. Тэгвэл түүнийг дээрх мэдэгдлийг хийсний дараа Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Гренландын тусгаар тогтнолын асуудлаар хэлэлцээр хийх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Тэрээр "Бид улс төр, аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, эдийн засгийн талаар хэлэлцээр хийж чадна. Гэхдээ тусгаар тогтнолынхоо талаар хэлэлцээр хийж чадахгүй" гэжээ.  

АНУ, УАЦЭ болон бусад улстай хийсэн уудзалт, ярианы үр дүнгийн талаар мэдээлэл хомс байгаа ч CBS телевизийн мэдээлснээс үзвэл олон эх сурвалжууд лхагва гарагийн уулзал, хэлэлцээрээр Гренландыг АНУ-ын эзэмшилд өгөх, хяналт тогтоох гэх мэт асуудлаар ямар ч шийдэл гараагүй гэсэн байна. УАЦЭ-ийн ЕНБД Марк Рютте ч Д.Трамптай хийсэн уулзалтаараа Гренландын тусгаар тогтнолын талаар хэлэлцээгүй гэж мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна