БНХАУ-ын дарга Ши Жиньпин армийнхаа хамгийн нөлөө бүхий бүхий хоёр генералыг огцруулжээ.
Барууны хэвлэлүүдэд энэ үйл явдлыг армид хийх “Их цэвэрлэгээ”-ний дөнгөж эхлэл, цаашид олон хүн өртөнө гэдэг байдлаар тайлбарлаж байна.
Зайлуулагдсан хор генералын нэг нь Хятадын КН-ын Цэргийн тов комиссын даргын хоёр орлогчийн нэг, генерал Чан Юся, нөгөө нь БНХАУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Лю Чжэнли нар бөгөө тэднийг намын дүрэм болон улсын хуулийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.
Тэднийг Ши Жиньпинийг түлхэж, цэргийн эргэлт хийх оролдлого гаргасны учир баривчилсан гэж зарим хэвлэлд мэдээлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Зарим хэвлэлд тэднийг "Ши Жиньпинийг баричвлах оролдлого хийсэн" гэж хүртэл мэдээлсэн ч тэдгээр нь баталгаатай мэдээллийн сувгууд биш байна.
Чан Юся нь Хятадын КН-ын Улс төрийн товчооны 24 гишүүнээс хамгийн өндөр цол хэргэмтэй, БНХАУ-ын армид цэрэг дайны туршлагатай цөөн зүтгэлтний нэг бөгөөд Лю Чжэнли тэр хоёр улсынхаа цэрэг армийг шинэчилж, орчин үежүүлэхэд чухал үүрэгтэй оролцож байсан гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна