Хилийн эргүүлийн алба ажилтнуудаа Миннеаполисоос эргүүлэн татахаар боллоо

Zuv.mn
2026/01/27

АНУ-ын Хилийн эргүүлийн алба /Border patrol/-ны дарга Грегори Бовино Миннеполис хотоос ажилтнуудынхаа зарим хэсгийг эргүүлэн татахаар болжээ. АНУ-ын иргэн, 37 настай Алекс Преттиг Хилийн эргүүлийн албаны агентууд эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байх үед нь /агентууд хохирогчийг газар хэвтүүлж, гарыг нь ард нь мушгисан байх үедээ ар нуруу руу нь зургаан удаа буудаж хөнөөсөн/ амиа алдсантай холбоотойгоор ард иргэдийн бухимдал нэмэгдэж, уур амьсгал эрх баригчдын эсрэг чиглэсэнтэй холбоотойгоор дээрх арга хэмжээг авахаар болсон гэж CBS News телевиз мэдээлжээ.    

Г.Бовино болон агентуудын заримыг хэсэгчлэн татсан ч Хилийн асуудал эрхэлсэн дарга Том Хоман Миннеаполист зөрж очин цагаачдын асуудлыг зохицуулах юм байна.  

Алекс Преттигийн үхлийн дараа АНУ-ын улс төр, урлаг, спортын нөлөө бүхий томчууд байр сууриа илэрхийлж, Д.Трампын засаг захиргааг илтэд шүүмжилсэн. Тэдний дундаас Ерөнхийлөгч асан Билл Клинтон хамгийн хурц байр суурь илэрхийлж, “Бид одоо л хөдөлж, арга хэмжээ авахгүй бол 250 жилийн түүхтэй ардчиллаа эгнэгт алдаж магадгүй” гэсэн юм. 

Хэвлэлийн мэдээллээс харвал, Алекс Преттигийн хэргийн дараа цагаачдын асуудлаар Д.Трампын илэрхийлж байсан байр суурь өөрчлөгдөөгүй ч дууны өнгө нь эрс зөөлөрчээ...



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.180
    2026/01/28

    Ирээдүйд монголын улс төрд эсвэл хотын даргад эсвэл аймгийн засаг даргад африк гаралтай хүн эсвэл исламын мусальман гаралтай хүн сонгогдвол гайхах хэрэггүй.

    Хариулах