Украины зорчигч тээврийн галт тэрэг нисэгчгүй онгоцны довтолгоонд өртжээ

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

Украины Харьков мужид өчигдөр зорчигч тээврийн галт тэрэг нисэгчгүй онгоцны довтолгоонд өртжээ. Галт тэргэнд 200 гаруй зорчигч сууж явснаас дөрвөн хүн амиа алдсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дээрх халдлагыг Оросын нисгэгчгүй онгоцнууд үйлдсэн гээд, зорчигч тээврийн галт тэргэнд халдсан нь энгийн номхон иргэд рүү халдаж байгаатай ялгаагүй, алан хядах ажиллагаа гэж мэдэгджээ.

ОХУ болсон явдлын талаар тайлбар хийгээгүй байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна