БНСУ-ын шүүх Тэргүүн хатагтай асныг яллалаа

Zuv.mn
2 цаг 53 минутын өмнө

БНСУ-ын шүүх Тэргүүн хэтэгтай асан Ким Кён Хид 20 сарын хорих ял оноолоо.

Шүүхээс 52 настай Ким Гён Хиг 2009–2012 онд “Deutsch Motors” компанийн хувьцааны үнийг өөрчлөх хуйвалдаанд оролцсон, 2022 болон 2024 оны сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, Эв нэгдоийн сүмийн тэргүүн Чон Сон Бэ гэгчээс хоёр удаа “Чанель” брэндийн цүнх хахуульд авсан зэрэг хэрэгт буруутгаад байсан бөгөөд хэлэлцэх явцад эхний хоёр хэргийг нь цагаатгаж, “Цүнхний” хэрэгт нь л ял ногдуулжээ.  

 Ким Кён Хи нь Чон Сон Бэгээс цүнх авсан гэдгээ хүлээсэн боловч шашны байгууллагынх нь үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсний хариуд биш, зүгээр бэлгэнд аьсан гэж байсан юм. Мөн “Graff” брэндийн тансаг хүзүүний зүүлт авсан гэдгээ үгүйсгэсэн юм. Дээр дурдагдсан цүнх нь 8,000,000, 12,000,000 воны үнэтэй бол зүүлт нь 62,000,000 воны үнэтэй гэсэн мэдээлэл гарч байв.

Ким Кён Хи ял авснаар БНСУ-ын Түүхэнд Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай эхнэр нөхөр хоёул яллагдсан анхны тохиолдлыг бий болголоо. Түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль өнгөрсөн долоо хоногт Шүүхээс таван жилийн ял сонссон билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна