ОХУ-ын генералын амь насанд халджээ

Zuv.mn
2 цаг 48 минутын өмнө

ОХУ-ын армийн дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн шөнө Москва хотод байх гэртээ халдлагад өртжээ. Үл мэдэх этгээд түүнийг хэдэн удаа буудсан байна. Генералыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж.

Хэрэг гарсан газар болох генералын гэрт хуулийн байгууллага үзлэг, шинжилгээ хийж байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн хайх ажил мөн үргэлжилж байгаа аж. Гэмт этгээдийг Волоколамскийн замаар явсан гэсэн мэдээлэл байгаа юм байна.

 Тэрбээр ОХУ-ын армийн хамгийн том албан тушаалтнуудын нэг бөгөөд 2011 оноос ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах газрын орлогч даргаар ажиллаж иржээ. ОХУ түүний гавьяаг үнэлж, 2017 онд ОХУ-ын Баатар цол ганнаж байсан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна