Хонконгийн тэрбумтан Жимии Лайд шүүхээс 20 жилийн ял оноолоо

Zuv.mn
2 цаг 53 минутын өмнө

Хонконгийн шүүх сөрөг хүчнийг дэмжигч, тэрбумтан Жимии Лайд шүүхээс 20 жилийн ял оноолоо. 

Жимми Лай бол Хонконгийн тэрбумтан, “Apple Daily” сонины эзэн медиамагнат асан юм. Энэ жил 79 настай энэ хүн үндсэрхэг үзэлтэн бөгөөд Бээжингийн бодлогыг эрс эсэргүүцэж шүүмжилдгээрээ алдартай юм. 2019 онд Хонконгод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсний дараа хуулийн байгууллага өргөн хүрээтэй баривчилгаа явуулахад Жимми Лай багтаж, хоригдсон бөгөөд удалгүй батлан даалтаар гарсан ч түүнээс хойш найман сар, 14 сар, 14 сар гэх мэтээр тасралтгүй ял авч хоригдож байсан юм. 

20 жил бол Жимми Лайг зүйлчилсэн үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэгт оноодог хамгийн хүн ял аж. 

Жимми Лайтай хамт шүүгдсэн "Apple Daily"-гийн зургаан хуучин гүйцэтгэх захирал, хоёр идэвхтэн зэрэг бусад шүүгдэгчид зургаан жилээс 10 жилийн ял оноожээ. Шүүгч ялын тогтоолыг танилцуулах үйл явц орон нутгийн цагаар 13.15 цагт эхэлж, 10 минутын дотор дууссан гэж хэвлэлүүд мэдээлж байна. 

Ял оноосны дараа хүний эрхийн болон хэвлэл мэдээллийн зарим байгууллага ялыг буруушааж, Хятад, Хонконгийн Засгийн газруудад хандан, суллахыг уриалсан байна. 

Лайг яллах дүгнэлтэд Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу гаднын байгууллагтай  хуйвалдах хоёр хэрэг, колоничлолын үеийн тусдаа хуулийн дагуу түүний үүсгэн байгуулсан одоо үйл ажиллагаагаа зогсоосон "Apple Daily" сонин дээр үймээн самуунтай материал нийтэлсэн нэг хэрэг багтсан байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна