Украины сайд эх орноосоо оргон зайлах гэж байгаад баригджээ

Zuv.mn
2026/02/16

Украины Эрчим хүчний сайд асан Герман Галушенког эх орноо орхин гарах гэж байхад нь хил дээр саатуулжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ. Түүнийг сайдын албан тушаал хашиж байхдаа салбарын төсвөөс 100 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж байжээ.

Г.Галушенкогийн холбогдсон хэрэг зөвхөн түүнтэй холбоотой бус, үе, үеийн сайдууд болон системийн шинж чанартай байсан нь Ерөнхийлөгч В.Зелинскийг авлигатай тэмцэнэ гэж амлан сонгогдсон ч олигтой ажиллаж чадаагүй байж гэсэн олйголтыг нийгэмд өгч, дуулиан тарьж байсан бөгөөд намжих гэж байсан нь ийнхүү буцааж сэргэж байгаа бололтой.

Тодруулбал, Г.Галушенко болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд төрийн өмчийн "Energoatom" компани болон төсвийн хөрөнгөөр эрчим хүчний салбарт ажил гүйцэтгэсэн компаниудаас 10-15 хувийн хахуулийг тогтмол авч байсан хэрэгт буруутгагдсан бөгөөд ОХУ эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөж, иргэдийн амьдрал ид хүнд байсан үед дээрх хэргүүд илчлэгдсэн нь нийгмийн бухимдлыг ихээр төрүүлээд байв.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.94.89
    2026/02/16

    Гадны тусламжийг хувьдаа авсан сайд гениралууд нэртэй луйварчидаа украйнууд барахгүй байна

    Хариулах