Олон Улсын эрүүгийн шүүх Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлаар сонсгол зохион байгуулж байна.
Түүнийг Давао мужийн захирагч байхдаа, хожим Ерөнхийлөгч болоод зургаан жилийн турш явуулсан “Хар тамхины эсрэг дайн”-ыхаа үеэр олон мянган хүнийг шүүхийн шийдвэргүйгээр хөнөөж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа бөгөөд буруутай гэж үзвэл уг хэргээр шүүх юм. Прокуророос гаргасан баримтад түүнийг 76 хүн хөнөөсөн хэрэгт биечлэн оролцсон гэж дурджээ. Мөн түүний засаглалын жилүүдэд амиа алдсан олон арван мянган хүний дунд хүүхдүүд олон байсан гэдгийг онцолсон байна.

Сонсгол дахин дөрвөн өдөр үргэлжилнэ. Энэ хооронд ОУЭШүүх түүнийг жинхэнэ шүүх хуралд дуудахад хангалттай баримт цуласан эсэх асуудлаар шийдвэр гаргах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна