Эквадорын Галапагосын бүлэг арлын нэг болох Флореанад 158 толгой аварга яст мэлхийг нутагшуулжээ. Яст мэлхийнүүд 8-аас 13 настай бөгөөд арлын доройтсон экосистемийг сэргээх ажлын / Floreana Ecological Restoration Project/ хүрээнд ийнхүү нутагшуулсан байна. Флореана аралд 180 жилийн өмнө аварга яст мэлхий амьдарч байсан гэнэ.

Эрдэмтэд Флореана аралд суурьшуулах аварга яс мэлхийн тоо толгойг үе шаттай нэмж, 700-д хүргэхээр төлөвлөж байгаа аж.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна