АНУ, Израилийн арми Ираны нийслэл Тегеран тэргүүтэй хотуудын тодорхой байршлуудад агаараас цохилт өгсөөр байна. Тэдгээр цохилтуудынх нь нэгэнд Хормозган мужийн Минаб тойрогт байрладаг охидын сургууль өртжээ. Цохилтод өртөж амиа алдсан сурагчдын тоог эхлээд тав гэж мэдээлж байсан бол сүүлд 24 болж нэмэгдсэн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Амиа алдзагсдаас гадна хүнд, хөнгөн шархтай 40 гаруй хүн байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай гэж Mehr агентлаг мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг цөмийн хэлэлцээрт хэт хатуу байр суурь баримталж байгаа нь асуудлыг хүндрүүлж байна гэж өчигдөр мэдэгдэж байсан бөгөөд өнөөдөр цохилтыг эхлүүлжээ. Иран мөн АНЭ, Катар зэрэг улсуудад байрлах АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгч байгаа талаар барууны хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Д.Трамп энэ удаагийн цохилтыг шийдвэрлэх үүрэгтэй байх болно гэж мэдэгдээд, Ираны ард түмэнд чөлөөлөлт хүсэж байгаагаа илэрхийлсэн. Мөн эр баригчдаас нь бууж өгөхийг шаардаж байгаа юм.
Их Британи улс энэ удаагийн цохилтыг бүс нутгийн хэмжээнд томрохоос болгоомжилж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна