Аббас Арагчи: Иран улс өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхээ эдлэх болно

Zuv.mn
3 цаг 4 минутын өмнө

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи албан ёсны мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Иран улс нь өөрийгөө батлан хамгаалах эрхийнхээ дагуу цэрэг армийн бүх хэрэгслээ ашиглах болно” хэмээн онцолжээ.

Мөн энэ байр сууриа Саудын Араб, АНЭУ, Катар, Кувейт, Бахрейн, Ирак зэрэг орнуудын удирдагчидтай утсаар ярьж, тусгайлан дуулгасан гэдгээ мэдэгдэлд дурдсан байна. Тэрбээр дээрх улсуудын удирдагчидтай тусгайлан холбогдож, Иран улс руу халдан довтолсон АНУ, Израиль улсуудад газар нутаг, барилга байгууламж дэд бүтцээ ашиглуулахгүй байхыг тусгайлан сануулсан гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна