Бээжинд роботыг худалдан борлуулах, засвар үйлчилгээний төв байгуулагджээ

Х.Есү
1 цаг 41 минутын өмнө

Дэлхийн анхны бүтэн биеийн ухаалаг роботуудын 4S дэлгүүр нь роботын борлуулалт, сэлбэг хэрэгслийн хангамж, борлуулалтын дараах үйлчилгээ, мэдээллийн санал хүсэлтийг хүлээн авч, сайжруулалт, хөгжүүлэлийг цогцоор нь хийж байна. 

Та эндээс робот худалдан авахаас гадна түрээслэх боломжтой.  

Энэхүү 4 давхар барилгын Нэгдүгээр давхар нь биет ухаалаг роботын олон нийтэд үзүүлж, туршилтыг хэрэглээнд нэвтрүүлэх  хэсэг байрлаж байна. 

Хоёрдугаар давхар нь шинжлэх ухааныг сурталчлах, дараагийн шатны робот бүтээгдэхүүнийг хөгжүүлж, худалдах хэсэг байрлаж байна. 

Гуравдугаар давхар нь мэргэжлийн техникийн үзлэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлдэг.

Дөрөвдүгээр давхар нь дээд зэрэглэлийн эрдэмтэдийн арга туршлагаа хуваалцдаг орон зай. Робот хөгжүүлдэг мэргэжилтнүүд ажлаа уялдуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлууд явагддаг. 

Тухайлбал робот ресторан гэх мэт энд үйл ажиллагаа явуулж буй дэвшилтэт бизнесүүдтэй гүнзгий хамтран ажиллах боломжийг нээж байна. 

Энэхүү нэгдсэн платформ нь роботын компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг зах зээлийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг нээж, мэдээлэл цуглуулах, бүтээгдэхүүний туршлилтыг  давтах бодит бөгөөд үр дүнтэй хувилбаруудыг олгодог давуу талтай.

Үүний зэрэгцээ, үйлчлүүлэгчдэд дэвшилтэт роботын технологи, үйлчилгээг  таньж мэдэх боломжийг олгож байна гэв.

2025 оны Дэлхийн роботын хурлын үеэр 4S дэлгүүрийн робот аж үйлдвэрийн үйлчилгээний инновацийн чухал ололт амжилт болсныг олонд танилцуулж, роботын хөгжлийн шинэ шатыг эхлүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна