Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн засгийн талаарх таамаглалаа шинэчилж гаргажээ. Эрх баригчидтай хийсэн ээлжит IV хэлэлцүүлэг, зөвлөмжийн дараа гаргасан уг тайлан, таамаглалдаа “Дэлхийн зах зээлийн хэлбэлзэл, эрчим хүчний үнийн өсөлтөөс үл хамааран Монголын эдийн засгийн өсөлт энэ онд тогтвортой хэвээр байх болно” хэмээн дурдсан байна. Тодруулбал, энэ оны эцэст эдийн засаг 5.8 хувиар өснө гэж таамаглажээ.
Харин ирэх жил буюу 2027 онд 5.6% болох төлөв гаргасан байна.
Хэдий шатахуун түлшний үнэ буурах ч уул уурхайн салбарын өсөлт төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна