Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд Дархан-Уул, Төв аймгуудад олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хүлээн авч дууслаа

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 40 минутын өмнө

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон  ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/185, А/223 дугаар тушаалаар Дархан-Уул, Төв аймгуудад хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталсан. Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2026 оны 08 дугаар сарын 03-аас 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд буюу 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа. 

Төсөл хүлээн авах цахим системд нийт 241 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 173 аж ахуйн нэгж 25,0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн байна.  

Аймаг/ХотТөслийн тооХүсэж буй зээлийн дүн
1Дархан-Уул486,464,371,261.00
2Төв 125   18,540,600,285.00
 Нийт173 25,004,971,546.00

"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтийн 120 буюу 69,4% нь 100,0 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт байна.

Зээлийн ангилалТөслийн тооХүсэж буй зээлийн дүнЭзлэх хувь
10-100 сая төгрөг хүртэл12011,408,455,769.0069,4>#/td###
2100-200 сая төгрөг хүртэл172,993,286,000.009,8>#/td###
3200-300 сая төгрөг хүртэл3610,603,229,777.0020,8>#/td###
 Нийт17325,004,971,546.00100>#/em###

Төсөл сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг тухай бүрд нь төсөл илгээгчийн зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар болон энэхүү цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлж байх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна