МАН-ын бага хурал ирэх сарын 3-нд болно
МАН-ын Удирдах зөвлөл хурлаараа ирэх тавдугаар сарын 3-нд Бага хурлаа хийхээр товложээ. Бага хурал нь 310 гишүүний бүрэлдэхүүнтэй.
Өнгөрсөн хугацаанд хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл ялалт байгуулах боломжтой талаар тус нам судалгаа хийсэн байна.
Ирэх сарын 3-нд хийх бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах аж. Тиймээс судалгаанд үндэслэсэн нэр дэвшигчээ Бага хурлаар оруулж, шийдэхээр болжээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна