МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэсэн мэдэгдлийг өдөр тутмын сониноор дамжуулж өнөөдөр хийжээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Н.Энхбаяр ийнхүү яаран мэдэгдэл хийсэн нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэртэй холбоотой юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсоор энэ тухай нь мэдэгдсэн байна. Иймээс л Н.Энхбаяр шүүхийн шийдвэр олон нийтэд ил болохоос урьтаж нэр дэвшинэ гэсэн мэдэгдлийг хийсэн бололтой.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна