УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш болтол хуралдсан ч ОУВС-тай холбоотой үүссэн асуудлыг эцэслэн шийдэж чадаагүй байна. Тиймээс өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Олон улсын валютын сан/ОУВС/-гаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцэж, шийдвэар гаргах юм байна.
ОУВС-гаас ирүүлсэн албан бичигт хөрөнгө оруулагчдын гадаад валютын гүйлгээнд тавьж буй шинэ шаардлага болон энэ нь хөтөлбөрийн макро тооцоололд үзүүлэх нөлөөллийн талаар илүү сайн ойлголт авах шаардлагатай байгаа учир хойшлуулах хүсэлтэй байгаагаа дурджээ. УИХ-аас 2017 оны төсвийн тодотголтой холбогдуулан баталсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд гадны компаниуд Монголын банк санхүүгийн байгууллагаар гүйлгээгээ дамжуулах заалт оруулсан нь ОУВС-ийнхныг эргэлзээнд оруулжээ.Тэд монголын банкууд их хэмжээний гүйлгээг дамжуулах чадамжтай эсэхэд эргэлзэж байгаа бололтой. Т
иймээс энэ асуудлаар ОУВС-тай ярилцах болон 29-р тогтоолыг цуцлах эсэхээ шийдэхээс аргагүйд хүрээд байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ОУВС-ийн хөтөлбөрт орохоор тохиролцоод явж байгаагийн хувьд шаардлага нөхцлүүдийг нь хангах ёстой гэдэг бүлгийн гишүүд 100 хувь санал нэгдэж байгаа” гэжээ. Энэ асуудлыг бүлэг өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэнэ.
С.ОТГОН
Сэтгэгдэл бичигдээгүй байна