ОУВС-тай тавдугаар сарын 20-ний үед дахин асуудлыг хэлэлцэхээр болсон

2017/05/02
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, "ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах тухай асуудлыг өчигдрөөс эхлэн хэлэлцлээ. MIP хөтөлбөрт хамрагдахгүйгээр цааш явах боломжгүй гэдэг шийдвэр дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Тиймээс төсвийн тодотголын тогтоолыг дагаж орж ирсэн тогтоолын заалтыг эргэн харах шийдвэр гаргалаа. Тогтоолын төслийг буцааж татах биш, ямар өөрчлөлт хийж болох тал дээр Төсвийн байнгын хороо, холбогдох байнгын хороодтой ярилцаад тодорхой шийдвэр гаргана гэж ойлгож болно. Уул уурхайн мөнгийг 100 хувь дотоодын банкаар шилжүүлэх тухай асуудлаар Төсвийн байнгын хорооноос Рио Тинто компанийн холбогдох хүмүүстэй ярилцсан.

Хэрэв Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгааг бодвол нийгэмд таалагдах шийдвэр гаргасан нь зөв л гэж үзнэ. Одоо улсынхаа эдийн засаг, улс төрөөр тоглох уу, эсвэл гашуун нясуун ч гэсэн үнэн шийдвэр гаргаж, эдийн засгаа эрүүлжүүлж авах уу гэсэн хоёр гарц биднийг хүлээж байна. Бүлгийн гишүүд 100 хувь эдийн засгаа эрүүлжүүлэх чиглэлдээ анхаарах шийдэлд хүрсэн. Тиймээс бид гаргасан шийдвэрээ нягталж байна. ОУВС-тай тавдугаар сарын 20-ний үед эсвэл наана нь дахин асуудлыг хэлэлцэхээр болсон”" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна