МАН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж байна

2017/05/03
МАН-ын  нэр дэвшигчээ тодруулах бага хурал 12.00 цагийн орчим эхэлж хаалттай үргэлжилж байна.

Энэ хурлаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэр дэвшигчээ тодруулах Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. МАН нэр дэвшигчийг тодруулахдаа түүврийн аргаар 50 мянга гаруй иргэдээс социологийн судалгаа авч намын анхан шатны 170 мянга гаруй гишүүний саналыг сонссон байна.

МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар иргэдийн болон намын гишүүдийн саналыг илүү авсан МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг хэлэлцүүлэн хүн тус бүрийн саналыг сонссон юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нэр нэр дэвшихээс татгалзаж НАМ-ынхаа бодлого шийдвэрийг дэмжиж ажиллахаа илэрхийлснээр МАН-ын VIII бага хурлаар нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар оролцохоор болжээ.

МАН-ын энэ удаагийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь дотоод ардчилал сайтай бүх гишүүдийн оролцоог хангасан хайрцаглагдсан зүйлгүй байгаагаараа онцлог  гэж гишүүд дэмжигчид нь үзэж байна.



Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна