Хөгжмийн тухай дурсамж "ой санамжаа алдах " өвчиний үед арилдаггүй

3 цаг 37 минутын өмнө
 

Зарим дуу хөгжим таныг өөрийн мэдэлгүй хөлийг тань хөдөлгөж цаашлаад ямар нэг агуу зүйл хийхэд хүртэл хөглөдөг. Дуу хөгжим нь хүмүүсийг сэтгэлийг онцгой байдлаар хөдөлгөдөг байна. Ялангуяа та нэг төрлийн хөгжимд илүүтэйгаар дуртай бол таны тархи Autonomous Sensory Meridian Response (ASMR) буюу “Бие даасан хариу үзүүлэгч мэдрэгч” дээр мэдрэмжийг авдаг байна. Энэ нь яг чимчигнүүлж байгаа мэт мэдрэмжийг тархинд өгдөг гэнэ.

ASMR нь маш онцгой бөгөөд саяхны хийсэн Алзаймер өвчнөөс урьдчилан сэргийлэх судалгаагаар ASMR нь уг өвчний үед алдагддаггүй гэжээ. Ой санамжаа алддаг Алзаймер өвчин нь хүний тархийг давхарга бүхий ой санамжийн төөрөгдөлд оруулдаг бөгөөд хөгжим нь энэхүү төөрөгдлийг богинохон хугацаанд ч болов гаргадаг хүчтэй зүйл юм.

Хөгжим ой санамжийг сэргээдэг талаарх батлагдсан судалгаа хийгдээгүй ч ой санамжаа мартсан өвчтөн хөгжмөөс улбаалж ой санамж нь сэргэсэн тохиолдол хэд хэд гараад байгаа юм. Үүний жишээ Хэнри гэх өвчтөн залуудаа сонсдог байсан дуугаа сонсоод тухайн үеийн ой санамжаа сэргээсэн байна. Түүний бичлэгээс сонирхвол:



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна