Словакийн Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

2019/04/01
Словакийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд өмгөөлөгч Зузана Чапутова ялалт байгуулжээ. Сонгуулийн хэсгүүдийн мэдээллээр Зузана Чапутова 58.38 хувийн санал авч сонгуульд ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч Европын Комиссын орлогч дарга Марош Шефчович 41.62 хувийн санал авсан байна.

Ерөнхийлөгчийн албан тушаалдаа тэрбээр ирэх 6 дугаар сарын 15-нд албан ёсоор орох аж. Өдгөө 45 настай Чапутова нь Словакийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна