Бангладешийн иргэн, 20 настай Арифа Султана гэх эмэгтэй нэг сард хоёр удаа амаржжээ. Тэрээр өнгөрсөн 2-р сарын сүүлээр эхлээд нэг хүүгээ төрүүлж, дараа нь 26 хоногийн зайтай дахиад ихэр хүүхэд төрүүлэн, охин хүү хоёртой болсон байна.
Эмч нар Арифаг эхний удаа амаржихад нь үзлэг хийгээд тэрээр жирэмсэн хэвээр байгааг нь олж тогтоосон байна. Ингэхдээ залуу эмэгтэй хоёр савтай болж тааран, хүүхдүүдээ тус тусад нь тээж байгааг нь мэдсэн байна. Ийнхүү Арифа Султана гэх бүсгүй сарын зайтай хоёр удаа амаржиж, нийтдээ 3 хүүхэдтэй болжээ.
Арифа нь хөдөө тосгонд амьдардаг учраас Хулна тойргийн дүүргийн эмнэлэгт амаржсан байна. Тэрээр эхний хүүхдээ төрүүлчихээд тосгон руугаа буцсан ч гэдсэн тус газраа ихэд зовиуртай байсан учраас Жессор дүүргийн эмнэлэгт хандаж, дахин жирэмсэн хэвээр байгаагаа мэдсэн байна. Энэ удаад түүний гэдсэнд дахин хоёр ихэр хүүхэд бойжиж байжээ.
Улмаар эмч нар бүсгүйг хяналтанд авч, 3-р сарын 21-нд Арифа сарын дотор 2 дахь удаагаа амаржиж, хүү охин ихрүүдээ хийсвэр хагалгаа хийлгэн төрүүлсэн байна.
Анагаах ухааны түүхэнд хоёр савтай эмэгтэй, сав тус бүрдээ жирэмсэлсэн тохиолдол ховор ч гэсэн тохиолдож байсан гэнэ. Сингапурын эх баригч эмч, доктор Кристофер Энг энэ талаар ярьж, магадгүй Бангладешийн эмэгтэй гурван эсээс жирэмсэлж, улмаар 3 хүүхэд хоёр савандаа зэрэг тээсэн байна гэсэн байна.
Эх сурвалж:
https://www.theguardian.com/world/2019/mar/28/bangladesh-mother-discovers-twins-in-second-uterus-days-after-giving-birth
Сэтгэгдэл бичигдээгүй байна