Сүүлийн жилүүдэд өндөр барилгын орой дээрх усан сан ''мода''-нд орж алдартнууд битгий хэл жирийн хүмүүс ч өндөр барилгын усан санд хотын өнгийг тольдон суугаа зургаа инстаграм хуудсандаа байршуулдаг болсон. Гэтэл өчигдөр буюу Ням гарагт Филиппиний Манила хотод болсон 6,3 баллын газар хөдлөлтийн үеэр 2015 онд шинээр баригдсан 53 давхар өндөр Anchor Skysuites барилгын усан сангийн ус доошоо цацагдаж, газар хөдлөлтөд өртжээ. Уг ослын үеэр 8 иргэн амиа алдсан байна. Уг барилгын ойр орчим газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг бөгөөд 1976 онд 7,9 баллын газар хөдлөлт болж 4761 хүн, 1990 онд 7,8 баллын газар хөдлөлт болж 1666 хүн амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарч байжээ.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна