Жонни Депп ''Карибын тэнгисийн дээрэмчид'' кинонд дахин тоглохгүй

2019/04/24
''Карибын тэнгисийн'' дээрэмчид киног ''согтуу ухаантай'', зальжин ахмад Жек Спарроугүйгээр төсөөлөхийн аргагүй. 15 жилийн турш ахмад Жек Спарроугийн дүрд тоглосон жүжигчин Жонни Депп дахин ''Карибын тэнгисийн дээрэмчид'' цувралын кинонуудад дүр бүтээхгүй хэмээн Дисней кино компани мэдэгдлээ. 5 ангийн турш үзэгчдийн сэтгэл зүрхэнд ахмад Жекийн дүрээр хоногшсон жүжигчин Жонни Деппийн хувийн амьдрал сүүлийн жилүүдэд ээдрээтэй болж, 4 жилийн турш шүүхэд дуудагдсан билээ. Түүнийг экс эхнэр Эмбер Херддээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэсэн үндэслэлээр шүүхэд дуудах болсон юм. Үүнээс болж Жонни Деппийг ''Карибын тэнгисийн дээрэмчид'' киноноос хасагдсан байж болзошгүй гэсэн цуу яриа олны дунд газар авжээ. Киноны зохиолч Стьюарт Битти энэхүү яриаг үгүйсгэж, ''Дисней компани уг цувралыг цоо шинээр бүтээх гэж байгаа'' хэмээн мэдэгдсэн байна.
 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна