Ердөө 20 насандаа согтуу жолоочийн буруугаас болж биедээ 60%-ийн түлэгдэлт авж, 5 сая долларын үнэ бүхий эмчилгээ хийлгэж, 100 удаа мэс засал хийлгэж тэвчишгүй өвдөлтүүдийг мэдрэн амь үлдсэн бүсгүй Жак Сабуридо өчигдөр буюу Мягмар гарагт хорт хавдрын улмаас таалал төгсжээ. Тэрээр ердөө 40 настай байсан юм. 1999 онд найзынхаа төрсөн өдрийн үдэшлэгээс гэртээ буцаж харих зам нь эсрэг урсгалын согтуу жолооч урсгал сөрж, Сабуридогийн сууж явсан машиныг мөргөж осол гаргасан юм. Хамт явсан 3 найз нь газар дээрээ нас барсан ч Сабуридо амьд үлдэж, үхэн үхтлээ согтуу жолоо барихын эсрэг хөдөлгөөний нүүр царай болж амьдарсан юм.
Сабуридо ''Миний төрсөн шалтгаан бол согтуу жолоо барихын эсрэг хүмүүсийг уриалах явдал. Чихгүй, хамаргүй, хөмсөггүй, үсгүй хэвээрээ камерын өмнө гарч, телевизээр цацагдах минь надад маш хэцүү ичмээр санагдаж байгаа ч хэрвээ хэн нэгнийг согтуу жолоо барихаас нь сэргийлж чадвал миний зорилго биелсэн гэсэн үг'' хэмээн Опрагийн шоунд ярилцахдаа хэлж байсан удаатай.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна