Японы Үндэсний цагдаагийн агентлаг утасны яриаг чагнах дүрмээ өөрчилжээ. Мөрдөгчид ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэн Мужийн цагдаагийн газрын төв байрандаа харилцаа холбооны операторуудын эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулахгүйгээр утасны яриаг чагнах боломжтой болно гэж “Киодо” агентлаг мэдээллээ.
Өмнөх дүрмээр бол мөрдөгчид харилцаа холбооны объектод тагнаж, чагнах ажиллагаагаа гүйцэтгэдэг байсан. Үүний улмаас утасны яриа чагнах газар хүрэлцэхгүй тохиолдол гардаг байжээ. Харин шинэ журам хэрэгжсэнээр цагдаа нар утасны луйвар зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийг илүү үр дүнтэй судлах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Түүнчлэн цагдаа нар өмнө нь зөвхөн яг одоо болж байгаа яриаг л чагнадаг байсан бол одоо тэд бичиж авах боломжтой болох юм байна. Зургаадугаар сарын 1 гэхэд Япон даяар утасны яриа чагнах 141, ирэх оны гуравдугаар сар гэхэд нэмж 47 төхөөрөмж суулгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна