Селина Гомез хагалгааны сорвитой эмэгтэйчүүдэд зориулж усны хувцас худалдаанд гаргажээ

2019/05/06
Хэсэгтээ нам жим амьдарсан дуучин, жүжигчин Селина Гомез гэдсэн дээрээ хагалгааны сорвитой эмэгтэйчүүдэд зориулж усны хувцас урлажээ. Тэрбээр өнгөрсөн 2018 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон бөгөөд, мэс заслын сорвиноосоо ичиж, усны хувцас өмсөж, усанд сэлж чадахгүй байхын зовлонг сайн мэднэ. Тиймээс тэрбээр өөрийн дотнын найз Тереза Мери Мингустай хамтарч энэхүү усны хувцаснуудыг худалдаанд гаргажээ. Хэмжээний хувьд XS- XXL бөгөөд улаан, хар өнгөнүүдийн сонголттой. 

Krahs

Krahs2

Krahs3

 

Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна