Жил бүр зохион байгуулагддаг Met Gala цэнгүүн уржигдар болж өнгөрсөн тухай бид мэдээлсэн билээ. Уг цэнгүүнд реалити шоуны од Ким Кардашиан усан дуслууд унжиж буй мэт чимэглэлтэй бариу даашинзаар гангарсан байсан нь олон ч бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлээд авсан. Интернет хэрэглэгчид Кимийн зургийг хараад Ким урьднийхаасаа хамаагүй нарийн бэлхүүстэй болсон байгааг ажиглажээ. ''Тэр хэдэн хавиргаа авахуулж байж ийм нарийхан болсон бол?'' гэх асуултууд олны дунд тархаад буй юм. Харин энэ ярианд цэг тавьж, Ким Кардашианы хувийн дасгалжуулагч Мелисса Алкантра ''Тэр 7 хоногт 6 өдөрт маш эрт босож, спорт зааланд цагаа өнгөрүүлдэг. Ким төгс биеэ зөвхөн дасгал хөдөлгөөн хийж олж авсан! Тэр хавиргаа авахуулаагүй, мөн мэс засалд ч ороогүй.'' хэмээн өгүүлжээ.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна