Амьтдыг амьдаар идэх санаа ямар ''гаж'' хүний толгойд төрдөг байна аа? Өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Хятадын богино бичлэг оруулдаг Kuaisho платформ дээр ‘seaside girl Little Seven’ нэртэй нэгэн хэрэглэгч өөрийн амьд наймаалж идэж буй бичлэгээ оруулахаар завджээ. Завджээ гэсний учир нь идэж амжилгүй өнөө найман гарт амьтанд нүүрээ идүүлэх шахжээ. Тэмтрүүлүүдээрээ бүсгүйн нүүрийг ''бумбадаж'', тавихгүй зууралдсан байна.Наймаалж огт бууж өгөхгүй, салахгүй байсаар, өнөө хүүхэн орилж чарласаар наймалжийг нэг юм салгажээ. Гэсэн ч наймаалж өөрийг нь амьдаар нь тамлаж идэхээр завдсан эмэгтэйд тохирсон шанг нь хүртээж хацрыг нь шархлуулаад амжсан байна.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна