ОХУ-д Аугаа их эх орны дайны ахмад дайчин 75495 хүн энх тунх амьдарч байна. Хойд хөршийн Хөдөлмөрийн яамны албан ёсны цахим хуудсанд энэ тэлээр мэдээлжээ.
Дайнд оролцсоноос гадна бэхлэлтийг амжилттай хамгаалж, бүслэлтийг давсныхаа төлөө “Бүслэгдсэн Ленинградын иргэдэд” медальтай 96 323 ахмад настан амьд сэрүүн байгаа аж. Насанд хүрээгүй байхдаа фашистуудад хоригдож байсан 103715, насанд хүрсэн үедээ фашистуудад хоригдож байсан 144 хүн одоо амьд байгаа ажээ.
Хөдөлмөрийн яамны судалгаагаар, Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон, тахир дутуу болсон дайчдын бэобэсэн эхнэр болох 240 352 хүн байдаг байна. Тоо баримтыг ОХУ-ын Тэтгэвэрийн сангийн мэдээллээс энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар авчээ.
Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 1-ний өдөр зарлиг гаргаж, Аугаа их эх орны дайны ахмад дайчдад олгох тэтгэврийг нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурсан. Уг зарлиг хэрэгжсэнээр ахмад дайчдад өгөх тэтгэмж 9.5 мянган рублиэр нэмэгдсэн юм. Төсвөөс тэтгэлэг нэмэхэд зориулж 1.4 тэрбум рубль гаргаж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна