Увэйн Артур гэх эр 23 жилийн турш FBI-с зугтаж байсан бөгөөд тэрбээр 1995-1996 оны хооронд 8-10 насны охидод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэд хэдэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм. Увэйн нь хүүхэд харах нэрийдлээр ажиллах байхдаа охидыг хүчирхийлж байсан гэнэ. Гэтэл 23 жилийн дараа энэ сарын 10-ны өдөр АНУ-н баруун эргийн Орегон мужийн цагдаагийн хэлтэст өдгөө 62 настай болсон Увэйн нь өөрөө очиж хэргээ хүлээсэн байна. Харин ямар шалтгаанаар өөрийгөө илчилсэн нь тодорхойгүй байгаа гэж FBI мэдээллээ.
Түүний анхан шатны шүүх хурал энэ өдөр буюу 5 сарын 13-ны өдөр болох юм. Гэмт хэрэгтэн өөрийгөө барьж өгөхөөс өмнө АНУ-н төв муж болох Небраскад амьдарч байсан ба өмнө нь Миссоури, Сан Франциско, Коларадо, Аризона зэрэг газруудад хэсүүчлэн амьдарч байжээ.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна