Цуврал алуурчин Цутому Мияазакийн гар ба түүний аймшигт хэрэг

2019/05/13

Цутому Мияазаки нь “жаахан охидын алуурчин” болон “Отаку алуурчин” хэмээх нэрүүдээр алдаршсан Япон улсын цуврал алуурчин ба дөрвөн бага насны охидыг хөнөөсөн юм. Мөн тэрбээр хүний мах идэгч бөгөөд хийсэн жигсэм хэргүүдээ Японы анимэ хүүхэлдэй болон порно бичлэгүүдээс санаа аван үйлдсэн хэмээн үздэг.

Цутому нь анх англи хэлний багшаар ажилладаг байсан бөгөөд фото зургаар мэргэшсэн нэгэн байв. Түүний анхны хохирогч охин 4 настай Мари Конно байв. Анхны аллагаа хийснийхээ дараа төд удалгүй үлдсэн гурван охидыг харамсалтайгаар хөнөөсөн тэрбээр хохирогчдын махыг идэж хохирогч бүрээс биеийн аль нэг хэсгийг хадгалдаг байж. Цагдаагийн ажилчид удаан хугацааны турш түүнийг барих гэж оролдсон ч эцсийн дүнд тэрбээр нэгэн охины аавд үйлдэл дээрээ баригдан шоронд орсон юм. Түүний өмгөөлөгчид түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн оношлох гэж оролдсон ч шүүхээс түүнд цаазаар авах ял 1997 онд оноосон байна. Ялын гүйцэтгэл 11 жилийн дараа хэрэгжсэн ажээ. 

Хүний мах идэгч гэмт хэрэгтэн Цутому Мияазакийн бага нас хэрхэн өнгөрөв?

1962 онд төрсөн тэрбээр төрөхдөө дутуу төрсөн бөгөөд хоёр гар нь хэвийн бус хэлбэртэй төржээ. Сургуульд байхаасаа гажилттай гарнаасаа болж маш ихээр дээрэлхүүлж өссөн тэр насанд хүрсэн хойноо төрсөн ээж нь түүний төрсөн эгч болохыг олж мэджээ. Учир нь аав нь төрсөн охиноо жирэмслүүлсний улмаас Цутому төрсөн байна.

Мөн аав ээж нь сайн сурахыг байнга шаардаж байснаас маш их дарамтанд өссөн ч гэлээ тэрбээр сургуулийн эхэн үедээ онц сурлагатан байж. Гэвч энэ байдал удаан үргэлжилгүй түүний сурлага аажмаар муудаж эхэлсэн байна. Бага насандаа эцэг эх болон ах дүү нартайгаа сайнгүй харилцаатай байсан авч түүнийг ганцхан өвөө нь хайрладаг байв. Өвөөгөө 1988 онд өнгөрсний дараа тэрбээр өөрийгөө нийгмээс эрс тусгаарлаж гүн сэтгэл гутралд орсон байна. Өвөөгөө алдсанаас төд удалгүй тэрбээр эгчийнхээ усанд орж буйг харж байгаад баригдсан ба үүнд эгч нь уурлахад түүн лүү дайрчээ. Энэ явдлыг ээж нь мэдэж мөн л уурлахад ээж лүүгээ мөн адил дайрчээ.

Гэмт хэрэгүүд өвөөгийнх нь үхлээс хойш үйлдэгджээ

Эхний хохирогч: 1988 оны 8 сарын 22-нд 4 настай Мари Конно охиныг Токио хотоос хулгайлан машиндаа хийн хотын зах луу аваачжээ. Охиныг хоолойг нь боон хөнөөсөн бөгөөд хөнөөснийхөө дараа цогцосийг хүчирхийлж зургийг нь авчээ. Охины хувцаснаас заримыг өөртөө хадгалахаар авсан ба цогцосыг ууланд хаяжээ. Уг явдлын дараагаас хэд хоногийн дараа дахин охины цогцос дээр ирж түүний гар хөлийг тасдан авчээ.

Хоёр дахь хохирогч: Масами Ёшизава гэх 7 настай охиныг зам дагуу алхаж байхад нь хулгайлан Мариг хөнөөсөн газраа аваачсан байна. Хөнөөсөн арга болон цогцос дээр хэрэглэсэн гаж үйлдлүүд өмнөх хохирогчтой яг адил бөгөөд түүнийг эхний хохирогчоос хэдхэн метрийн зайд хаяжээ.

Гурав дахь хохирогч: 1988 оны 12 сарын 12-ны өдөр Эрика Намба гэх охиныг хулгайлан Сайтама Нагури гэх газрын машины зогсоолд аваачин хөнөөхөөсөө өмнө хувцасыг нь тайлуулан олон тооны зураг авчээ. Түүний хувцасыг модтой хэсэгт хаяж харин цогцосыг машины зогсоолд үлдээжээ.

Дөрөв дэхь хохирогч: 5 настай Аяако Номото бөгөөд мөн түүний зургийг авч өгье хэмээн ятган хулгайлсан бөгөөд цогцосыг гэртээ авчиран мөчлөөд толгойг нь ойролцоох ууланд хаяж бусад хэсгийг идсэн байна.

Баривчилгаа ба шийтгэл

1989 оны 7 сарын 23-нд тэрбээр дахин нэг охины нүцгэн зургийг авах гэж байхдаа охины аавд баригдан цагдаа нар ирснээр баривчлагдсан байна. Улмаар цагдаа нар гэрийг нь нэгжихэд хохирогчдийн дүрс бичлэг болон зургуудыг олсон байна. Түүний аав нь хүүгийнхээ хэрэгт ичин санаа зовж түүний шүүх хэрэгт шаарлагат ямарч мөнгө төлөөгүй байна. Аав нь эцэстээ үүнээс үүдэн амиа хорложээ. Цутому шүүхийн явцад өгсөн мэдүүлэгтээ өөрийнхөө хийсэн хэрэгт бахархаж байгаагаа мэдэгдэж байжээ. Түүнд Токио хотын дээд шүүхээс цаазаар авах ял оноосон бөгөөд 11 жилийн дараа буюу 2008 оны 6 сарын 17-ны өдөр дүүжлэн ялыг гүйцэлдүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна