Драфтын эхний эрхийг Нью-Орлеан Пеликанс авлаа

2019/05/16
Манай гарагийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг, хамгийн шилдэг лиг болох НБА-н 2019 оны драфтын багуудын сугалаа өчигдөр болж Нью-Орлеан Пеликанс баг эхний сонголтыг хийх эрхийг авчээ.

Драфтын эхний 10 баг сугалааны дагуу:

Нью-Орлеан Пеликанс
Мемфис Гриззлис
Нью-Йорк Никс
Лос-Анжелес Лейкерс
Кливлэнд Кавальерс
Финикс Санс
Чикаго Буллс
Атланта Хаукс
Вашингтон Визардс
Атланта Хаукс
Драфтаар хамгийн түрүүнд сонгох эрхийг аваад буй Нью-Орлеан Пеликанс баг үүнээс өмнө Нью-Орлеан Хорнетс нэртэй байхдаа 2012 оны драфтаар Э.Дэвисийг №1 сонголтоор авч байжээ. Тэгвэл тэд 7 жилийн дараа дахин хамгийн шилдгийг сонгох эрхтэй болж байна. Нью-Орлеан Пеликанс баг Э.Дэвисийг авснаас хойш ердөө 2 удаа л плэй-оффт шалгарч байсан бөгөөд энэ улиралд 33 хожил, 49 хожигдолтойгоор плэй-оффын гадна үлдсэн.

Энэ жил драфтын тэргүүн сонголт нь Дюкын Их сургуулийн Зион Уильямсон хэмээх 18 настай хүчний довтлогч болох магадлал өндөр байгаа. Зион Дюкын Их сургуулийн багт өнгөрсөн улирал тоглохдоо 33 тоглолтонд оролцохдоо 68%-тай довтолж 22.6 оноо, 8.9 самбар, 2.1 оновчтой дамжуулалт дундажласан байна. Түүнийг багтаа элсүүлбэл Э.Дэвис үлдэж, хүчирхэг хослолыг бүрдүүлж болох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна