Сар бүрийн 20-ны өдөр олгодог хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

2021/05/03

Сар бүрийн 20-ны өдөр олгодог хүүхдийн мөнгийг хөл хориотой холбоотойгоор өмнөх сард хугацаанаас нь өмнө иргэдийн дансанд шилжүүлсэн. Тэгвэл тавдугаар сарын Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс /2021.05.03/  олгоно гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Тэрбээр “Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ” гэсэн юм.



Сэтгэгдэл (33)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.