Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байх хугацаандаа тус аймгийн харъяа Б.Батбилэг, Б.Гантөмөр нарыг Тэргүүний барилгачин цол тэмдэгээр шагналаа.
Б.Батбилэг нь 11 жилийн хугацаанд 117 айлыг зах зээлийн үнээс хямд үнээр байшинтай болгожээ. Өөрийгөө болон бусад 10 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байгаа аж.
Мөн Шарк танк төслөөс 90 сая төгрөг босгож өөрийн бүтээн байгуулалтын ажлаа өргөжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна