​'Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин' сэдэвт хэлэлцүүлэг болно

С.Гандэлгэр
2022/09/11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэг есдүгээр сарын 12-нд болох юм.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулахаар тусгаж, шийдвэрлэсэн билээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар баабар.мн-д өгсөн ярилцлагада "Сүүлийн 10, 20 жилд гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Үүнийг залруулах ёстой. Удахгүй Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны бүх Элчин сайдын яамдын тэргүүнүүд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлагыг урьж, уулзаж, ярилцана. Тухайн улс орнуудаас Монголд хөрөнгө оруулалтаа дээрэмдүүлсэн, луйвардуулсан бүх судалгааг танилцуулж, стратегийн өмгөөлөл хийгдэж байгаа талаар танилцуулна.  Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргачихсан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учраад явж байна. Яг гардан гүйцэтгэсэн хүнээ Америк руу зугтаалгачихсан. Эх орноо ингэж хорлож болохгүй биз дээ. Заримдаа хэлэх үг олдохгүй үе гарах юм байна шүү дээ. Энэ бүгдийг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, улсыг хохиролгүй, гадны хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох, буцаан авчрахын төлөө ажиллаж байна. Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй улсын хувьд эдгээр гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах, дээрэмчдэд хариуцлага тооцох ажлын эцсийг үзнэ. Яривал их юм бий. Монголд буцаж орж ирэхээргүй хар тамга даруулаад гарсан гадаадын иргэн бүрийн ард ийм луйврын золиос байхыг үгүйсгэхгүй. Энэ өдрөөс хойш, энэ цаг мөчөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх асуудал байж болохгүй" гэж байсан юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.165
    2022/09/13

    ЭНЭ УДАА НЯМБААТАР МАШ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДСӨН ХАРИН ГҮЙЦЭЭЖ ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭНҮҮДИЙГ АВЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ УУЛ УУРХАЙ ДЭЭР НААД АСУУДАЛ ЧИНЬ АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА ХУДАЛЧ ЭХ ОРОНЧИД,СЭТГҮҮЛЧИД ОРОН НУТГИЙН ХҮМҮҮСИЙГ ТУРХИРЧ МӨНГӨ ӨГЧ ЖАГСААЖ ЦУГЛУУЛДАГ ӨМНӨГОВЬД ГЭХЭД МАНДАХБАЯР ГЭГЧ НӨХӨР БҮХ ХҮМҮҮСИЙГ ТУРХИРААД МӨНГӨ ӨГЧ БОСГОДОГ БОЛСООР УДАЖ БАЙНА.ӨӨРӨӨ ХЯТАДУУДААС МӨНГӨ АВЧ БААХАН БАРИЛГА БАЙШИН БАРИУЛЧИХААД БАЯННУУРЫН ХАРАЛДАА ХИЛИЙН БООМТ НЭЭЛГЭНЭ ГЭЖ АМЛААД ТЭРЭНДЭЭ ХҮРЭХЭЭР ӨЛЗИЙТ БООМТЫН АЖЛЫГ СААТУУЛЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ АРД НЬ НАМБАРЫН ЭНХБАЯР БАЙДАГ ГЭСЭН ШҮҮ ОЛНЫ ҮГ ОРТОЙ Л БАЙДАГ САЯХАН ДОРНОГОВИЙНХОН ЖАГСААД СҮЙД БОЛОХОД ЦЭНХЭР ДЭЭЛТЭЙ ХҮҮХЭН УРАЛЦААД ФЭЙСБҮҮКИЙН ОД БОЛООД БАЙСАН ЧИН АРДЧИДСАН НАМЫН ХӨГШЧҮҮЛИЙН ДААЛГАВРААР ХАА БАЙСАН ХӨВСГӨЛИЙН ХҮНИЙГ ТУСГАЙЛАН БЭЛТГЭЭД ДОРНОГВИЙН МАЛЧНЫ ЭХНЭР БОЛГООД ЖҮЖИГЛЭЖ БАЙСАН НЬ БАРИМТУУДААР БАТЛАГДААД ШҮҮХЭД ШИЛЖСЭН БАЙГАА ЖИШЭЭНҮҮД ЗӨНДӨӨ Л БАЙНА НЭГМӨСӨН ЭРҮҮ ҮҮСГЭЭД ХОРИОД ХАРУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭДЭГ ТӨР ЗАСАГТАЙ БОЛМООР БНА ШҮҮ

    Хариулах
  • 213.87.150.57
    2022/09/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах