Чөлөөт бөхийн Азийн АШТ-д өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт


Казахстаны Алматы хотноо болж буй сонгомол, чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхчүүдийн тэмцээн өнөөдөр 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Бид та бүхэндээ өнөөдөр баарилдах бөхчүүдийнхээ мэдээллийг хүргэж байна. Өчигдөр 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийнхэн аваргаа тодруулахад манайхаас 55 кг-д М.Дөлгөөн түрүүлж, 59 кг-д Б.Шоовдор, 68 кг-д М.Энхмаа мөнгөн медаль хүртсэн юм.  

Өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолт

53 кг. /6 бөх/ Ганбаатарын Отгонжаргал  хэсэгтээ Энэтхэгийн Винеш Винеш, Тайванийн Менг Хсуан Хсиетэй таарсан. Тайван бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд Б.Болортуяа цэвэр ялж байв. Нөгөө хэсэгт БНСУ, Узбекистан, Казахстаны бөхчүүд орсон байна. 

57 кг. /7 бөх/ Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Алтанцэцэгийн Батцэцэг Киргизийн Назира Марсбек, Узбекистаны Севера Эшмуратова, Энэтхэгийн Аншу Аншу нартай нэг хэсэгт орсон бөгөөд дээрх дарааллаар барилдана.

62 кг. /7 бөх/ Хүрэлхүүгийн Болортуяа Шри Ланкийн Дипика Вирабаху, Узбекистаны Рушана Абдирасулова нартай нэг хэсэгт оржээ. Нөгөө талд Казахстан, Киргизстан, Энэтхэг, БНСУ-ын бөхчүүд хамт орсон байна. Киргизстаны бөх нь дэлхийн аварга Айсулуу Тыныбекова.

65 кг. /6 бөх/ Зоригтын Болортунгалаг Узбекистаны Ариухан Жумабаева, БНСУ-ын Ли Ханбиттай барилдах хуваарьтай. Нөгөө талд Тайван, Энэтхэг, Казахстаны бөхчүүд байгаа. Энэтхэгийн бөх нь олимпын хүрэл медальт Сакши Малик юм.

72 кг. Манай Энхбаярын Цэвэгмэд, Энэтхэгийн Дивя Какран, Казахстаны Жамила Бакбергонова, Өмнөд Солонгосын Пак Су Жин нар тойргоор барилдан аваргаа тодруулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна