Тунисийн 18 настай усанд сэлэгч Олимпийн аварга боллоо


Тунис улсын усан сэлэлтийн тамирчин Ахмед Хафнауи өнөөдөр/2021.07.25/ явагдсан эрэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд бусдыгаа манлайлан 18 насандаа олимпийн аварга боллоо.

Тэрбээр “Би итгэхгүй байна. Миний марөөдөл биеллээ. Миний амьдралын хамгийн шилдэг уралдаан энэ байлаа” гэжээ.

Харин мөнгөн медалийг Австралийн тамирчин Жэк Маклуфлин, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Кьеран Смит нар хүртлээ.

Ахмедын аав нь Тунис улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч Мохамед Хафнауи аж. 18 настай хүү 2019 онд орон нутгийнхаа "La Presse" сонинд өгсөн ярилцлагадаа 2024 оны Парисын олимпоос алтан медаль авах зорилготой гэж байв. Гэтэл тэрбээр зорилгоо гурван жилийн өмнө биелүүлж, 2024 онд аваргаа хамгаалах даалгавартай олимпод оролцох боллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.