Баруун дөрвөн замын хөдөлгөөнийг нээлээ

2 цаг 33 минутын өмнө

Засварын ажил долдугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл өндөрлөсөн.

Баруун дөрвөн  замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар долдугаар сарын 23-26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.

Тэгвэл 50 гаруй замчны бүрэлдэхүүнтэйгээр 7,903 ам метр талбайд өнгө хучилт, 400 ам метр орчим талбайд авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэлээ. Ийн авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу долдугаар сарын 25-ны 18:00 цагт нээжээ.

Баруун 4 замын засварын ажлыг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, явган замын ажлыг үргэлжлүүлэн хийж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэв.

                                                                                                                                                                                               Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна