Б.Батзаяа: АНУ-ын сагсны шигшээд бүх одод нь ирээд ч олимпод тасархай тоглож чадахгүй


Токиогийн олимпод оролцож буй АНУ-ын сагсанбөмбөгийн шигшээ баг эхний тоглолтоо хожигдлоор эхлүүлсэн нь сагсанбөмбөг сонирхогч болон аналистуудын шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. 

Тэгвэл спортын сэтгүүлч Б.Батзаяа АНУ-ын шигшээ баг хожигдсон, сайн тоглож чадахгүй байгаа нь хоёр шалтгаантай гэж үзжээ. Тэрбээр "Америкийн сагсны баг олон улсад сайн тоглож чадахгүй байгаад хоёр шалтгаан байна.

1. 1992 онд Мөрөөплийн баг хамгийн багадаа 31 оноогоор хожиж нэг ч минутын амралт авч бгаагүй бол 2000 оны Олимпт Литва хагас бөмбөгөөр хожигдсон байдаг. Бүр сүүлийг шидэлтийг хийж амждаг бөгөөд энэ үеэс бусад багууд Америкийн эсрэг яаж тоглох аргаа олоод эхэлсэн байдаг. Дээр нь ОУ-ын сагсан бөмбөг яг хөгжөөд гоё болж ирж бсан үе. Дараа нь 2 жилийн дараа АНУ Дэлхийн аваргыг нутагтаа зохиогоод 6-д, Афинд хүрэл медаль авахдаа 3 хожигдсон юм. Америк тоглогчдын чадвар илт тасархай бх аа больж, яаж хамгаалах аргаа багууд олоод эхэлсэн юм. Ялангуяа хоёр сайн урд шугамыг тоглогчтой баг дээр нь нэг сайн төвтэй баг хожих боломж өндөр болж ирснийг Пуэрто Рикогийн Арройяа, Аиюзо, Касиано, Испанийн Наварро, Калдэрон, Гасол, Грекийн Спанулис, Папалукас, Диамантидис, Шорцанидис нараар жишээлж болж бн. Түүнчлэн 2002 оноос гадаад тоглогчид драфт тэргүүлж эсвэл дээгүүр сонгогдохтой зэрэгцээд байсан үе. Яа Мин, Богут, Гасол, Барниани нарын дээгүүр сонголтоос үүнийг харж болно. Мөн гурван гадны гурвал Данкан, Жинобили, Паркэртай баг ч дийлдэхгүй тоглож болоод эхэлсэн. Данкан Виржиний арлаас гарч ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй бх, хэрвээ арал нь хүчтэй баг бүрдсэн бол Пүэрто Рико шиг Амерткийн харьяанд бсан ч тусдаа орох боломжтой юм. Товчоор бол Америк 2000 оноос олон улсын багуудтай тэнцүл тоглоход 1-т эсрэг багууд тоглоод сурсан, олон улсад сагс асар хурдан хөгжсөн 2-т олон улсын тоглогчид өөрсдөө NBA-д багийн гол тоглогчоос эхлээд зэрэгцээд тоглох болсон

2. Бусад багууд тогтмол нэг баг болж олон улсын тэмцээнд оролцдог бол Америкийн шигшээ том тэмцээний өмнө л бүрддэг. Бараг нэг баг болж үзээгүй ордог. Франц сүүлийн бүх тэмцээнд хамт нэг баг тоглож буй тоглогчид байгаа бол Америк тийм биш. Багийн ойлголцол, практик зөрүүтэй гэсэн үг. Удахгүй бүх одууд нь орж ирээд ч ОУ-д тасархай тоглож чадахгүй байх.

Төвийн тоглогч муу гэдэг бол тийм ч гол факт гэж харахгүй бгаа. Данкан 2004 онд төвд тэгж их дээрэлхүүлээгүй мөртлөө хүрэл авсан бол Шорцанидис 2006 онд маш муу статтай самбарт сайн шахаж бсан ч Спанунис, Диамантидис хоёр л дуусгаж бсан. Алдарт Папалукас хүртэл яг тэр тоглолтонд итгэмээргүй муу тоглож блаа. Гол нь бөмбөг сайн эзэишдэг жижгүүд америкийн эсрэг тоглож сурсанд гол учир бн гэж харж буй. Үнэндээ Америк урд бүсиын буюу 1-3 номерийх сайн тогллгчдоороо дийлддэггүй бсан нь өөрчлөгдсөн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна