Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ


Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн борооны улмаас автозамууд үерт өртөж аюултай нөхцөл байдал үүссэн тул Улаанбаатараас Өмнөговь чиглэлийн Цогт-Овоо дахь Шалган нэвтрүүлэх цэг дээр хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна.

Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд сум хооронд автомашинаар зорчихгүй байхыг Өмнөговь аймгийн онцгой байдлын газраас мэдэгджээ.

Тодруулбал, Даланзадгад- Улаанбаатар чиглэлийн авто зам 304 км-т далан урсаж, машин зорчих боломжгүй болжээ. Мөн Даланзадгад-Шивээхүрэн боомт чиглэлийн 3-11км-т зам давж урссан, 31,5км-т хөвөө далан урсаж хучилтын нэг урсгал 20м орчим цөмөрсний улмаас зорчих боломжгүй болсон байна.

Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна