Монголын боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийн талаар яг одоо тус холбооноос мэдээлэл хийж байна.
Шинээр томилогдсон боксын холбоо хурлаа хийж, эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Мөн зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, МУГТ Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, хариуцлага алдсан гэж Боксын холбоо үзсэн байна. Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан гэв.
Анх 2017 онд хэсэг боксчид Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож, хотод шөнийн цэнгээний газар явж байгаад Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинаар мөргүүлэн биедээ хүнд гэмтэл авч байсан. Үүний дараа 2020 онд тэрбээр Орхон аймагт тэмцээнээр явж байх үеэр дасгалжуулагч, багшдаа зодуулсан хэрэг гарсан. Өнгөрсөн оны сүүлчээр гудамжаар нүцгэн алхаж, орилсон гээд маш удаа ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай хэлсэн юм.
Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ” гэсэн байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87.147.152.163
Боксын спортын наад захын сэтгэл зүйн хүмүүжил суугаагүй залуу байна
Хариулах1.72.0.161
zuv uu hamgiin zuv shiidver gargasan bna bie tooj deed ulsaa hundelj huuhed bagchuuddad zuv ulger durailal boloh heregtei zuv shiidver gargasand bayrlaa daraa daraag.n ulsad surgamj bie zuv avj yavj surah ter uuruusu aldaa haij zuv surgamj bolj arih zodoon hiij gavya gargaagui bj taahalzaj ovloggui bj bolohgui ee
Хариулах2.29.209.83
tenet nosh
Хариулах202.21.117.178
zev boljee 2 olimpot orohdoo ebgui zan gargaj baisan humuujilgui huuhed