​ “Лхүмбийн хэрэгт Японы тагнуул гэж гэр бүлийн минь 20 гаруй хүнийг хомроглон баривчилж, буудаж хөнөөсөн”


Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. 

Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 

1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31.604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. 

Өнөөдрийн Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд хүрэлцэн ирсэн зарим хүнээс бид дараах тодруулгыг авсан юм.


Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Улаанбаатар хотод амьдардаг Данзан овогтой Батсайхан гэж хүн байна. Өнөөдөр 1937 оны 9 сарын 10-ны өдөр аймшигт хэлмэгдүүлэлт эхэлсэн. 

Жил бүр бид өвөө нар аа, хэлмэгдэгсэдээ хүндэтгэж, энд ирж дурсаж, ах дүү хамаатан, ач гучаараа ирдэг уламжлал ёсоороо ирж хүндэтгэл үзүүлж байна. Манайхаас 20 гаруй хүн хэлмэгдэж, буудуулж алуулсан. 20-иод хүн шүү дээ. Аавын маань аав, ээжийн маань аав нар маань хүү нартайгаа хамт баригдаад буудуулж алуулсан. 

Энэ хүн бол ээжийн маань аав Тэмээнжалсан гэдэг хүн. Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат. Хойноос Оросын Буриадаас нүүдэллэн ирж, сайхан амьдарч байхад нь Лхүмбийн хэрэгт Японы тагнуул гэж хомроглон баривчлаад бүгдийг нь үр хүүхэдтэй нь  хөнөөсөн.

 Н.Өлзийбаатар гуайн “Лхүмбийн хэрэг” гээд номон дээр тодорхой байгаа. Юуных нь Японы тагнуул байхав дээ. МАХН коминтерний даалгавраар хомроглон, геноцит буюу аймаглан устгасан.

 Манай ээж, аав бүгд эцэг эхгүй өссөн. Дандаа өөр нэрээр эсэргүүний хүүхэд гэж ад үзэгдэж, сургуульд явах эрхгүй байлаа. 1933-1962 он хүртэл. Ихэнх нь цагаатгагдсан. Авга ах маань үлдсэн. Аав маань амьд сэрүүндээ хөөцөлдөж байгаад надад захиж үлдээсэн. Прокуророос сэргээн шалгаж байгаа” гэсэн юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.91
    2022/06/22

    Тэнгис кино театрийн тэнд байсан тагнуулын газар онцгой байдал зарлаж өөр хүмүүсээр өөр газарт нүүж ирсэн. Улаанбаатар хотын зарим хамгаалагч хэсгийн төлөөлөгч нарыг халж орон нутгаас цагдаа нарыг оронд нь шилжүүлж ажилуулсан. Гэтэл нөгөө халагдсан хамгаалагч нар цагдаадаа эргээд орсон. Сандэй плаза дээр ажиллаж байсан хор шартай онгирой хамгаалагчаас үүдэж орон нутгаас хамгаалагч дуудсан

    Хариулах
  • 66.181.182.197
    2021/09/10

    Chinii nutag negtenchin helmegduulsenshdee

    Хариулах
    • 66.181.161.19
      2021/09/14

      Чи өөрөө тэнэг махн мах нарын алуурчидын захиалгаар гээд бхад