Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд өнөөдөр хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Улсын комисс болон Нийслэл, дүүргийн салбар комиссууд хамтран Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд өнөөдөр хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Тус арга хэмжээнд Монгол улсын Их Хурлын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар  болон Сонгино, Сонсголон, Толгойт, цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь 26 дахь жилдээ тохиож буй Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтаж “Нэргүй баатар” яруу найргийн наадмыг анх удаа зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд  350 гарын бэлэг, 3 хүнд өргөө цагаан гэр гардуулж, 2 сая 600 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгож, хүндэтгэл үзүүллээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.66
    2021/09/12

    завхан аймгийн төвд 1937 онд 240 хүнийг лам тайж гээд ямар ч шалтгаангүйгээр шууд буудаж хороосон түүх байдаг тэр хүмүүсийн үр хүүхэд хэдэн үеэрээ л бодож гашуудаж ярьж дурсаж байх юм даа ямар ч гэмгүй байсан болохоор л гомдолтой санагдах юм даа

    Хариулах
  • 81.243.163.193
    2021/09/11

    Ene malnuudad uur ajil bdguin baih da

    Хариулах