Б.Буянтогтох: Халдвар аваад эдгэсэн хүний уушгийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй харна


Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэдийг ХӨСҮТ-д уушгины рентген зураг үнэгүй авахуулж болох талаар мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох: Одоогоор тийм шийдвэр гараагүй. Коронавирусийн халдвараар өвчилсөн хүн, коронавирус ч гэлтгүй иргэд эрүүл мэндийн даатгалаараа тийм үйлчилгээ авах боломж бол байгаа. Хүн өөрөө уушгиа үзүүлье гэвэл эрүүл мэндийн даатгалаараа тийм үйлчилгээ авах боломжтой. Харин коронавирусаар өвдөөд эдгэрсэн иргэдийн уушгийг нийтэд нь үнэ төлбөргүй рентгенд харна гэдэг бол ташаа мэдээлэл, Гол зүйл нь эрүүл мэндийн даатгалын хүрээнд л харна гэдгийг ойлгох хэрэгтэй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.49
    2021/09/17

    Eruul mendiin daatgaltai bgaad nemergui k baileeshd. Sarii oocher bgaa chihshig

    Хариулах