ТЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Даваанямын хэргийг шүүхэд шилжүүлнэ


Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Давааням хамт архи уусан хүнийхээ толгой руу архины шилээр цохиж гэмтээсэн зураг өнгөрсөн онд олон нийтэд ил болсон.

Үүний улмаас шилээр цохиулсан Ч.Ганбаатар тархины доргилт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт зэрэг хөнгөн хохирол учирсан байдаг.

Тэгвэл эл хэрэг шүүхийн шатанд очоод 1.6 жил болсон ч энэ хугацаанд хохирогч болон хамт байсан хүмүүс мэдүүлгээсээ буцах зэргээр хэргийг удаашруулж байсан юм. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсныг дахин хянаж удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.42
    2021/09/17

    Манай тагнуулын байгууллага нэг л биш ээ. Байнга л асуудал дагуулсан хүмүүс байх юм

    Хариулах