ДЭМБ-аас Спутник V вакцинд зөвшөөрөл олгох явцыг түр зогсоожээ

2021/09/17

Коронавирусийн эсрэг Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явцыг түр зогсоод байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын албаны хүн мэдээлжээ.

ДЭМБ-ын Америк тивийн салбар болох Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэд захирал Харбас Барбоса видео хэвлэлийн хурлын үеэр "Спутник вакцины ОХУ дахь нэг үйлдвэрээс хэд хэдэн зөрчил илэрсэн" тул засаж залруулах зөвлөмж өгөөд хүлээж байгааг хэлсэн байна.

“Үйлдвэр бидний өгсөн зөвлөмжийн дагуу шаардлагатай өөрчлөлтүүдийг хийсний дараа шалгалтыг дахин шинээр явуулна. ДЭМБ одоо тус үйлдвэрээс хариу хүлээж байна” хэмээн  ярьжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.27
    2021/09/17

    Ингээд л тэнэгтээд л байх юм даа, хэтэрхий улстөржих юмаа

    Хариулах