Хотыг Д.Сумъяабазар, НИТХ-ыг Ж.Батбаясгалан удирдах уу?

2020 оны 10 сарын 22

Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, нийслэлд МАН ялалт байгуулснаар дараагийн хотын даргын марафон үргэлжилсэн өдрүүд өнөөдрөөр эцэс болох бололтой. Учир нь өнөөдөр Нийслэлийн Монгол Ардын намын хорооны, залгуулаад МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдахаар тов гараад байна. 

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд нийслэлд ялалт байгуулсан учраас хотын удирдлагуудын томилгоонд давуу эрхтэй оролцож буй. Энэ утгаараа орон нутгийн сонгуулиас хойшхи долоо хоногт шинэ хотын даргад Д.Сумъяабазартай ойр гэгддэг НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай, Чингэлтэйн засаг Н.Батсүмбэрэл нарын гарын арван хуруунд дөхөх хүмүүс яригдаж байв.

Гэвч эдгээр хүмүүсээс хотын дарга болох зангарагтай нэгэн байгаагүйгээс Д.Сумъяабазар өөрөө хотын шинэ даргаар тодрох өндөр магадлалтайг эх сурвалжууд хэлж байна. 

Харин НИТХ-ын даргаар хотын даргад жинхлэх хүсэлтэй гэгдэж байсан Ж.Батбаясгалан очих тохироо хийгдсэн гэх мэдээлэл ч чих дэлсэж байна. 

Хотын шинээр сонгогдох удирдлагуудын хувьд намын дарга У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, нэгдсэн шийдвэрт хүрэх ёстой. МАН-ын удирдлагууд дараагийн хотын даргад мэдлэг боловсролоос гадна сэтгэл, зүтгэлтэй нэгнийг тохилохоо мэдэгдээд байгаа.

Тэгэхээр дээрх мэдээлэл баттай бол Нийслэлийн шинэ Засаг даргаар Д.Сумъяабазар очиж, харин Ж.Батбаясгалан буурь сэлгэж НИТХ-ын дарга болох нь.

Хэрэв энэ тохироо үнэн бол  Д.Сумъяабазарын гэгдэх төлөөлөгчид дуу нэгтэй дэмжиж, Ерөнхий сайд батламжлах нь  тодорхой. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (14)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 22
202.170.68.38
zochin

ugui shuu. yun sumiyabazar ve. baliar shunaltai ger bul ve

2020 оны 10 сарын 22
43.242.243.253
Наранцэцэг

Албан тушаалын наймаа ,60 тэрбумын үргэлжлэлийг зогсоо!!! Ард түмэн цагаан цаас биш, ард түмэн мал биш.Бага шиг доромжил МАН--ынхаан!!!!

2020 оны 10 сарын 22
103.57.92.67
saraa

urd ni said hiij baisan hun odoo bol hotiin dargiig asuudalgui hiih baih uu

2020 оны 10 сарын 22
64.119.19.88
Маша

Дэмжихгүй.

2020 оны 10 сарын 22
66.181.161.33
baljir

sumyabazariig demjine shuu

2020 оны 10 сарын 22
202.126.88.188
Иргэд Дорж

Улсын наадамд нэг түрүүлээд улсын аварга цол хүртдэг,матёматик,физика, химийн мэдлэггүй улаанбаатар хотын захирагч ёрэнхий командлагч болдог Долгор Сурэнович Сумьяабазар асар их аз хийморьтой залуу юм даа

Иргэн(124.60.114.164)
2020 оны 10 сарын 23

Мэдлэг муутай хүнээс яаж мэргэн ухаан гарах уим бэ.өөрөөсөө мэдлэгээр илүү хүнийг яаж удирдах уим.

Болд(66.181.189.199)
2020 оны 10 сарын 22

Бөх дуучин сэтгүүлч нар ордоноор дүүрлээ ард сумьяабазар хот удирдах гэнээ их хурлын гишүүнээс ашигтай албан тушаал байх л дээ улсын мөнгө идсээр сүүлдээ шулам болов оо болгоомжтой бай

Сүхээ(66.181.189.199)
2020 оны 10 сарын 22

Boliosoo 60 terbumaas iluu naimaa tohiroo hiij Bn doo сумьяабазар хот удирдах чадвар байхгүйшдээ ичээч баттулга хүрэлсүх 2 одоо наад наймаагаа болиоч ярих,хийх 2 чинь ингэж их зөрж байж улс орон хөгжиХ үү ард түмнээ арай доромжилж байгаам бишүү

Irgen(202.126.89.23)
2020 оны 10 сарын 22

60 terbum, Badamjunai nariin uner uldegdel baij baigaa tsagt UB t hogjil debshil yarih n utgagui.

боогч(202.55.188.87)
2020 оны 10 сарын 22

хот сүйрлээ

Зочин(202.126.90.72)
2020 оны 10 сарын 22

Чөлөөт бөхийн холбоог удирдаж чадаагүй хүн ч дээ. Хувь хүн талаасаа ч дэмий. Эхнэрээ зодно, хардана. Нэг л таалагдахгүй байна шүү

ок(203.217.139.243)
2020 оны 10 сарын 22

сумьяабазар хэрэггүй \n

Дорж(202.126.88.188)
2020 оны 10 сарын 22

Хотын мэрт шинжлэх ухааны өргөн мэдлэг хэрэггүй залуу хүн л бхйх ёстой