Нийслэлийн 1,054,433 иргэн бүрэн тундаа хамрагджээ


Есдүгээр сарын 17-нд нийслэлийн хэмжээнд I тунд 188, II тунд 628, нэмэлт сэргээх тунд 4135, нийт 4951 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2860 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65.048 (73.2 хувь), 16-17 насны 25.696 (75.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.235
    2021/09/18

    Бараг 100% вакцинд хамрагдчихаад байхад өвчин үхэл буурдаггүй нь ямар учиртай байнаа

    Хариулах